huuli-nemelt
Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-400
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 21 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 5 дахь заалтын энэ хуульд заасан хариуцлага гэснийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага гэж өөрчилсүгэй.
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 22 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.