Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Шилэн Дансны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Шилэн Дансны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Шилэн Дансны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-407

1 дугаар зүйл.

Шилэн дансны тухай хуулийн 10 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

10 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
10.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.