huuli-nemelt
Шүүхийн Шинжилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрШүүхийн Шинжилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-410
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 45 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶45 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶45.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶45.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.