Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Эвлэрүүлэн Зуучлалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эвлэрүүлэн Зуучлалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эвлэрүүлэн Зуучлалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-411

1 дугаар зүйл.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

34 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
34.1.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль, эсхүл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

34.2.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль зөрчсөнөөс учирсан хохирлыг Иргэний хуульд заасны дагуу гэм буруутай этгээд нөхөн төлнө.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.