Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Төлбөрийн Чадваргүй Яллагдагчид Үзүүлэх Хууль Зүйн Туслалцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төлбөрийн Чадваргүй Яллагдагчид Үзүүлэх Хууль Зүйн Туслалцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төлбөрийн Чадваргүй Яллагдагчид Үзүүлэх Хууль Зүйн Туслалцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-418

1 дугаар зүйл.

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

23.1.

Энэ хуулийг зөрчсөн хүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн гарчгийг Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.