huuli-nemelt
Чөлөөт Бүсийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЧөлөөт Бүсийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-436
Чөлөөт бүсийн тухай хуулийн 26 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 26.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶26.4. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Чөлөөт бүсийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶26.3. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Чөлөөт бүсийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.