Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-18, Улаанбаатар15-ne-211

1 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Үндсэн хууль, гэсний дараа Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.
Татварын ерөнхий хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

19 дүгээр зүйл:

19 дүгээр зүйл.Татварын алба
19.1.

Татварын албаны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

2/

34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэг:

34.3.

Татвар төлөгчид акт, дүгнэлтийг хүргүүлснээр гардуулсанд тооцох бөгөөд үүнээс хойш Маргаан таслах зөвлөлд татвар төлөгч гомдол гаргах хугацаа тоологдоно.

3 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсгийн Үндэсний татварын ерөнхий газрын гэснийг Гааль, татварын ерөнхий газрын гэж, 74 дүгээр зүйлийн 74.1.11, 74.1.12, 74.1.14 дэх заалтын албан татвар төлөгчөөр гэснийг албан татвар суутган төлөгчөөр гэж, 74.1.13 дахь заалтын албан татвар төлөгч гэснийг албан татвар суутган төлөгч гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн Дөрөвдүгээр бүлгийн нэр, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэг, 73 дугаар зүйлийн 73.2.5 дахь заалтын “Үндэсний” гэснийг, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийн татвар төлөгч нар гарын үсэг зурж, гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 20-27 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, 71 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.