Нүүр ›
huuli-nemelt ›
2015 ›
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай /Шинэчилсэн Найруулга/ Хуульд Нэмэлт Оруулах Тухай
huuli-nemelt
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай /Шинэчилсэн Найруулга/ Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай /Шинэчилсэн Найруулга/ Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2015-12-18, Улаанбаатар15-ne-216
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 13.1.28 дахь заалт нэмсүгэй:
¶13.1.28. сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн 13.1.20 гэсний дараа , 13.1.28 гэж нэмсүгэй.
Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.