Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Сонгуулийн Төв Байгууллагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Сонгуулийн Төв Байгууллагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Сонгуулийн Төв Байгууллагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-25, Улаанбаатар15-ne-425

1 дугаар зүйл.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль гэснийг Сонгуулийн тухай хууль гэж, 7 дугаар зүйлийн 7.3.12 дахь заалтын “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд”, 7.4.10 дахь заалтын “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд”, 7.5.7 дахь заалтын Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд гэснийг Сонгуулийн тухай хуульд гэж, 7.4.1-7.4.3 дахь заалтын “сонгуулийн нутаг дэвсгэрийн”, 7.3.4 дэх заалтын тойргийн гэснийг аймаг, нийслэлийн сонгуулийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.