Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-01-23, Улаанбаатар15-ne-06

1 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийн 0,1 америк доллар гэснийг 145 төгрөг гэж, 0,2 америк доллар гэснийг 290 төгрөг гэж, 0,3 америк доллар гэснийг 435 төгрөг гэж, 1,0 америк доллар гэснийг 1450 төгрөг гэж, 1,5 америк доллар гэснийг 2175 төгрөг гэж, 5 америк доллар гэснийг 7250 төгрөг гэж, 32.3 дахь хэсгийн 15 америк доллар гэснийг 21750 төгрөг гэж, 5 америк доллар гэснийг 7250 төгрөг гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

34.5.

Энэ хуульд америк доллароор илэрхийлсэн зардлын тооцоог хийхдээ тухайн өдрийн Монголбанкнаас тогтоосон албан ёсны ханшийг баримтална.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.