Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Онцгой Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Онцгой Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Онцгой Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-01-23, Улаанбаатар15-ne-07

1 дугаар зүйл.
Онцгой албан татварын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг:

6.1.

Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан бараа болон эх орны үйлдвэрийн автобензин, дизелийн түлшний тогтоосон биет нэгжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Биет нэгж

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ

/төгрөгөөр/

Эх орны үйлдвэрийн бараа

Импортоор авсан бараа

1

Хүнсний зориулалттай спирт

согтууруулах ундааны болон эмийн үйлдвэр, хүн, мал эмнэлгийн хэрэгцээнд худалдсан

1 литр

1450

-

бусад газарт худалдсан

1 литр

14500

-

2

аймагт

нийслэлд

Бүх төрлийн архи

25 хүртэл хатуулагтай

1 литр

2900

2900

7250

25-40 хүртэл хатуулагтай

1 литр

5800

5800

14500

40 ба түүнээс дээш хатуулагтай

1 литр

13050

13050

17400

3

Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан шимийн архи

1 литр

290

-

4

Бүх төрлийн дарс

35 хүртэл хатуулагтай

1 литр

725

2175

35 ба түүнээс дээш хатуулагтай

1 литр

6525

8700

5

Бүх төрлийн пиво

1 литр

290

290

6

Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи

100 ширхэг

3480

3480

7

Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи

1 килограмм

2610

2610

8

Автобензин

90 хүртэл октантай

1 тонн

0-15950

-

90 ба түүнээс дээш октантай

1 тонн

0-17400

-

9

Дизелийн түлш

1 тонн

0-21750

-

2/

6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэг:

6.3.

Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж /см³/

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/

Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа

/жилээр/

0-3 жил

4-6 жил

7-9 жил

10 ба түүнээс дээш жил

1

1500 ба түүнээс доош

725000

1450000

2900000

8700000

2

1501-2500

2175000

2900000

4350000

10150000

3

2501-3500

2900000

3625000

5800000

11600000

4

3501-4500

6525000

7250000

9425000

15225000

5

4501 ба түүнээс дээш

10150000

10875000

13050000

18850000

6.4.

Энэ хуулийн 4.2-т заасан тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Биет нэгжид ногдуулах онцгой албан татварын хэмжээ

/төгрөгөөр, сард/

1

Тоглоомын ширээ буюу электрон хүрд

116000000

2

Автомат тоглоом

4350000

3

Тоглоомын үр дүнг харуулсан касс буюу тотализатор

116000000

4

Бооцоо тооцоолох букмейкерийн төв

116000000

2 дугаар зүйл.

Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийн 25000 америк доллартай гэснийг 36250000 төгрөгтэй гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.