Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Агаарын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Агаарын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Агаарын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-01-23, Улаанбаатар15-ne-08

1 дугаар зүйл.

Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

6.1.6.

энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд үзүүлэх цахилгаан эрчим хүчний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг тогтоох, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх;

2 дугаар зүйл.

Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.