huuli-nemelt
Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-01-23, Улаанбаатар15-ne-11
Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶29.2. Төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас тооцуулан ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхтэй. Нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно.
Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.