huuli-nemelt
Инновацийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрИнновацийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-01-23, Улаанбаатар15-ne-15
Инновацийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10.3 дахь заалтын Инновацийн санд гэснийг улсын төсөвт гэж өөрчилсүгэй.
Инновацийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 17.1.9, 17.1.10 дахь заалтын Инновацийн сангаас гэснийг тус тус хассугай.
Инновацийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.