huuli-nemelt
Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Халамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-01-23, Улаанбаатар15-ne-16
13 дугаар зүйлийн 13.5.3, 13.5.4 дэх заалт:
2/¶13.5.3. хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн гэр оронгүй, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн;
¶13.5.4. нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, дөрөв ба түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй, гэр оронгүй, өрх толгойлсон эцэг, эх;
29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг:
¶29.2. Энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах, хадгалах, түүний аюулгүй байдлыг хангах журмыг Засгийн газар батална.
Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.