Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Статистикийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Статистикийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Статистикийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-01-23, Улаанбаатар15-ne-19

1 дугаар зүйл.

Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3.

Үндэсний статистикийн хороо Дэд даргатай байна. Дэд даргыг Үндэсний статистикийн хорооны дарга томилно.

2 дугаар зүйл.

Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн тэдний гэснийг түүний гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Тэргүүн дэд болон гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.