huuli-nemelt
Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2015-01-23, Улаанбаатар15-ne-21
6 дугаар зүйлийн 6.5.5 дахь заалт:
2/¶6.5.5. Олон улсын хамтын ажиллагааны сан.
91 дүгээр зүйлийн 91.3.3 дахь заалт:
3/¶91.3.3. төсвийн гол нэр төрлийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ төсөвт туссан тэнцвэржүүлсэн үнээс буурсан болон гол нэр төрлийн эрдэс баялгийн экспортын биет хэмжээ төсөвт туссан биет хэмжээнээс 20 хувиар буурсан тохиолдолд уг үнэ болон биет хэмжээ нь төлөвлөснөөс буурсан гол нэр төрлийн эрдэс баялгийн Төсвийн тогтворжуулалтын санд өмнө хуримтлагдсан хөрөнгөөс зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг.
25¹ дүгээр зүйлийн 25¹.2.9 дэх заалт:
25¹.2.9.зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нормын хувцас, хэрэгсэл, сургалт, дадлагын зардлыг санхүүжүүлэх.
91 дүгээр зүйлийн 91.3.1 дэх заалт:
2/¶91.3.1. урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурч төсвийн алдагдал баталсан хэмжээнээс дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувиар нэмж буурсан тохиолдолд үнэ болон биет хэмжээ нь төлөвлөснөөс буурсан гол нэр төрлийн эрдэс баялгийн Төсвийн тогтворжуулалтын санд өмнө хуримтлагдсан хөрөнгөөс зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг;
17¹ дүгээр зүйлийн 17¹.1 дэх хэсэг:
3/17¹.1.Төсвийн ерөнхийлөн захирагч нь өмнөх онд төвлөрүүлсэн орлого, санхүүжүүлсэн зардлын гүйцэтгэл болон жилийн эцсийн үлдэгдлийг харгалзан Олон улсын хамтын ажиллагааны сангийн хөрөнгийн хэмжээг тооцож төлөвлөнө.
26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг:
4/¶26.3. Энэ хуулийн 6.4-т заасан тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргах бөгөөд энэ хуулийн 6.4.6, 6.4.10-т зааснаас бусад тусгай санд зориулан ажлын алба байгуулж, санхүүжүүлэхийг хориглоно.
26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг:
5/¶26.6. Энэ хуулийн 5.4.3-т заасан тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах журмыг Засгийн газар батална.
29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалт:
¶29.1.1. энэ хуулийн 5.4.2, 5.4.4, 5.4.6, 5.4.8, 5.4.12-5.4.14, 5.4.16, 5.4.20, 5.4.25, 5.4.29, 5.4.30, 5.4.32, 5.4.33-т заасан тусгай сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг энэ хуулийн 26.3-т заасан этгээдийн шийдвэрээр;
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтын 5.4.3, 5.4.19-д гэснийг 5.4.3-т гэж өөрчилсүгэй.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.1, 5.4.5, 5.4.17, 5.4.19, 5.4.21-5.4.23, 5.4.26, 5.4.31, 5.4.34, 5.4.35 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2.9, 6.4.1, 6.4.3, 6.4.8, 6.4.9, 6.4.11, 6.4.12, 6.4.14, 6.4.17, 6.4.18, 6.4.20, 6.5.4 дэх заалт, 11, 13, 18, 19, 21, 21¹, 21², 21⁴, 21⁶, 25, 25² дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалт, 30 дугаар зүйлийн 30.2, 30.7 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.