Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Улсын Бүртгэлийн Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улсын Бүртгэлийн Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Улсын Бүртгэлийн Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-01-29, Улаанбаатар15-ne-26

1 дугаар зүйл.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.1 дэх заалтад “. Энэ заалт эд хөрөнгө, хуулийн этгээдийн мэдээлэлд хамаарахгүй” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

5.4.7.

хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн;

3 дугаар зүйл.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.1 дэх заалтын , үйл ажиллагааны үндсэн чиглэлийн гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.11, 5.4.13 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.