huuli-nemelt
Үйлдвэрчний Эвлэлүүдийн Эрхийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮйлдвэрчний Эвлэлүүдийн Эрхийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2015-01-29, Улаанбаатар15-ne-27
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 43 дугаар зүйл нэмсүгэй:
¶43 дугаар зүйл.Үйлдвэрчний эвлэлийг улсын бүртгэлд бүртгэх ¶1. Үүсгэн байгуулагч нь үйлдвэрчний эвлэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлөө Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
¶2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан өргөдөл, бусад шаардлагатай баримт бичгийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хянан үзээд, шаардлага хангасан бол үйлдвэрчний эвлэлийг ажлын хоёр өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэнэ.
¶3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үйлдвэрчний эвлэлийг бүртгэхээс татгалзвал энэ тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана.
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн энэ хууль гэсний өмнө Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, гэж нэмсүгэй.
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гэснийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэж, 44 дүгээр зүйлийн хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэснийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн дугаарыг 44 дүгээр зүйл гэж, 44 дүгээр зүйлийн дугаарыг 45 дугаар зүйл гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.