huuli-nemelt
Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-01-29, Улаанбаатар15-ne-29
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶4.1.34. “төсвийн байгууллага” гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;
Төсвийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.