huuli-nemelt
Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХудалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2015-01-29, Улаанбаатар15-ne-31
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн энэ хууль гэсний өмнө Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, гэж нэмсүгэй.
9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
2/¶1. Үүсгэн байгуулагчид танхимын дүрмийг баталснаас хойш 14 хоногийн дотор танхимыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу гаргана.
9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
¶3. Улсын бүртгэлийн байгууллага өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авч, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.