Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Төрийн Бус Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Бус Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Бус Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-01-29, Улаанбаатар15-ne-32

1 дугаар зүйл.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн энэ хууль гэсний өмнө Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Хууль зүйн яаманд гэснийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэж, 23 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Хууль зүйн яам гэснийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.