Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Гэрээт Харуул Хамгаалалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гэрээт Харуул Хамгаалалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гэрээт Харуул Хамгаалалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-01-29, Улаанбаатар15-ne-39

1 дугаар зүйл.

Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.3 дахь хэсэг нэмсүгэй:

7.3.

Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хуулийн этгээдийн мэдээллээ шинэчилнэ.

2 дугаар зүйл.
Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг:

5.1.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээд нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэхдээ харьяалах аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/-т бүртгүүлнэ.

2/

8 дугаар зүйлийн 8.2.1 дэх заалт:

8.2.1.

цагдаагийн байгууллага болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн он, сар, өдөр, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар;

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.