Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-01-29, Улаанбаатар15-ne-40

1 дугаар зүйл.

Эрүүл мэндийн тухай хуулийн 18 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

18 дугаар зүйл.Эрүүл мэндийн байгууллагыг улсын бүртгэлд бүртгэх
18.1.

Эрүүл мэндийн байгууллагыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэнэ.

18.2.

Эрүүл мэндийн байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.