huuli-nemelt
Компанийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрКомпанийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-01-29, Улаанбаатар15-ne-43
Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 17.7 дахь хэсгийн ажлын гурван өдрийн гэснийг ажлын хоёр өдрийн гэж тус тус өөрчилсүгэй.
Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь заалтын “нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр,” гэснийг, 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх заалтын , компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэснийг тус тус хассугай.
Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.