huuli-nemelt
Хоршооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХоршооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2015-01-29, Улаанбаатар15-ne-44
Хоршооны тухай хуулийн 2 дугаар зүйлийн энэ хууль гэсний өмнө Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “бүртгэх байгууллагад” гэсний дараа “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу” гэж тус тус нэмсүгэй.
Хоршооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶11.3. Улсын бүртгэлийн байгууллага нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл ажлын хоёр өдрийн дотор хоршоог улсын бүртгэлд бүртгэнэ.
Хоршооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалтын хоёр хувь гэснийг хассугай.
Хоршооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь заалт, 11.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.