Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-01-29, Улаанбаатар15-ne-46

1 дугаар зүйл.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

15 дугаар зүйлийн 15.7.1 дэх заалт:

15.7.1.

их сургууль, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх;

2/

15 дугаар зүйлийн 15.7.4-15.7.6 дахь заалт:

15.7.4.

дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах;

15.7.5.

мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх;

15.7.6.

мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ мэргэжлээр сургалт явуулах;

2 дугаар зүйл.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн бүртгэх байгууллагад гэснийг татварын байгууллагад гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.