huuli-nemelt
Нөхөрлөлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНөхөрлөлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-01-29, Улаанбаатар15-ne-48
Нөхөрлөлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶6/ нөхөрлөл нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээнд заасан үйл ажиллагаагаа эхлээгүй, үйл ажиллагаа нь эхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаанд тасалдсан тохиолдолд харьяалагдах татварын албаны тодорхойлолтыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлээс хассан;
Нөхөрлөлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн энэ хуульд заасан журмын дагуу бүртгүүлж гэснийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгүүлж гэж, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7 хоногийн дотор гэснийг хоёр хоногийн дотор гэж, 13 дугаар зүйлийн энэ хуульд заасан журмын гэснийг энэ хуульд болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын гэж тус тус өөрчилсүгэй.
Нөхөрлөлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн , тэдгээрийн өргөдлийг үндэслэн гэснийг хассугай.
Нөхөрлөлийн тухай хуулийн 10, 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.