huuli-nemelt
Боловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБоловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-01-29, Улаанбаатар15-ne-50
Боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶22 дугаар зүйл.Улсын бүртгэлд бүртгэх ¶22.1. Боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгэх асуудлыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
Боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн бүртгүүлж, гэрчилгээ авсан гэснийг бүртгүүлсэн гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн байгууллагыг байгуулах гэснийг үйл ажиллагаа эрхлэх гэж, 20.2 дахь хэсгийн цэцэрлэгийг байгуулах гэснийг цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх гэж, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтын “цэцэрлэг байгуулахад тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх” гэснийг, 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх заалтын цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх гэснийг цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.