Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-01-29, Улаанбаатар15-ne-51

1 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

15 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээнд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
15.1.

Хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийн үйл ажиллагаанд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

15.1.1.

хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд 44 000 төгрөг;

15.1.2.

хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэхэд 20 000 төгрөг;

15.1.3.

хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд 10 000 төгрөг;

15.1.4.

улсын бүртгэлийн мэдээллээс лавлагаа олгоход 5 000 төгрөг.

15.2.

Улс төрийн нам, шашны байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

15.2.1.

улс төрийн намыг бүртгэж, гэрчилгээ олгоход 60 000-150 000 төгрөг;

15.2.2.

улс төрийн намын нэр сольсныг бүртгэхэд 20 000-50 000 төгрөг;

15.2.3.

шашны байгууллагыг бүртгэхэд 200 000 төгрөг;

15.2.4.

шашны байгууллагын мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд 40 000 төгрөг;

15.2.5.

шашны байгууллагын гэрчилгээний хугацаа сунгахад 80 000 төгрөг.

15.3.

Гадаадын байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газар болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

15.3.1.

гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэхэд 1 100 000 төгрөг;

15.3.2.

гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд 750 000 төгрөг;

15.3.3.

гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгэхэд 35 000 төгрөг;

15.3.4.

гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд 40 000 төгрөг;

15.3.5.

гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах хугацаа сунгахад 750 000 төгрөг;

15.3.6.

гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах хугацаа сунгахад 75 000 төгрөг;

15.3.7.

гадаадын хөрөнгө оруулалттай банкны төлөөлөгчийн газрыг бүртгүүлэхэд 1 800 000 төгрөг.

2 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 14, 16 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.