huuli-nemelt
Жижиг, Дунд Үйлдвэрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЖижиг, Дунд Үйлдвэрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-01-29, Улаанбаатар15-ne-53
6 дугаар зүйлийн 6.6.2 дахь заалт:
2/¶6.6.2. аж ахуйн нэгжид гэрчилгээ олгох.
6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг:
3/¶6.7. Иргэн, аж ахуйн нэгжид олгох гэрчилгээний загварыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэг:
¶6.9. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэл, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд улирал бүр мэдээлж байна.
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай8 хуулийн 7.1.1-д заасан байгууллага /цаашид “бүртгэх байгууллага” гэх/-д гэснийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэж, 6.6, 6.8 дахь хэсгийн бүртгэх байгууллага гэснийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн Бүртгэх байгууллага гэснийг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.