huuli-nemelt
Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2015-01-29, Улаанбаатар15-ne-59
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.1.51 дэх заалт нэмсүгэй:
¶4.1.51. “эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв” гэж Нийгмийн даатгалын тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.6, 8.8, 8.9 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.6.1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтын Нийгмийн даатгалын сангийн төсөв, гэсний дараа Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, гэж, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “Нийгмийн даатгалын сангийн төсөв” гэсний дараа “, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв” гэж, 42 дугаар зүйлийн 42.3.3 дахь заалтын “Нийгмийн даатгалын сангийн” гэсний дараа “төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн” гэж тус тус нэмсүгэй.
Энэ хуулийг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.