Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Тамхины Хяналтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Тамхины Хяналтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Тамхины Хяналтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-01-29, Улаанбаатар15-ne-61

1 дугаар зүйл.
Тамхины хяналтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:1/

3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт:

3.1.11.

“утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг” гэж утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэсэн талбай, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглож тусгаарласан тасалгааг.

2/

5 дугаар зүйлийн 5.1.6, 5.1.7 дахь заалт:

5.1.6.

утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт утаат тамхи татахыг зөвшөөрсөн анхааруулах тэмдэг байрлуулах;

5.1.7.

энэ хуулийн 9.1.1-9.1.4, 9.1.7, 9.1.8-д заасан хориглосон газраас бусад гадаад орчин дахь нийтийн эдэлбэр газарт байгуулах утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн байршил, төсвийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх.

3/

5 дугаар зүйлийн 5.2.4, 5.2.5 дахь заалт:

5.2.4.

утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт утаат тамхи татахыг зөвшөөрсөн анхааруулах тэмдэг байрлуулах;

5.2.5.

энэ хуулийн 9.1.5, 9.1.6-д заасан газарт утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг 300 м2-аас доошгүй талбай бүхий барилга байгууламжид нэгээс илүүгүй байхаар тухайн аж ахуйн нэгж, байгууллага байгуулах.

2 дугаар зүйл.

Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийн Анхааруулгын гэсний дараа болон анхааруулах тэмдгийн гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.8 дахь заалтын “дотуур байр,” гэсний дараа “эмнэлэг, сувилал,” гэж, “байшингийн орц,” гэсний дараа “шат,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Тамхины хяналтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 9.1.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

9.1.5.

нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газрын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад орчин;

9.1.6.

аж ахуйн нэгж, байгууллагын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад ажлын байрын дотоод орчин;

4 дугаар зүйл.

Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн худалдахад гэснийг худалдах, хэрэглэхэд гэж, мөн зүйлийн 6.3 дахь хэсгийн дээд хэмжээний стандартыг гэснийг дээд хэмжээ, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт тавих стандартыг гэж тус тус өөрчилсүгэй.