huuli-nemelt
Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Үйлдвэрлэлийн Осол, Мэргэжлээс Шалтгаалсан Өвчний Тэтгэвэр, Тэтгэмж, Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Сангаас Олгох Үйлдвэрлэлийн Осол, Мэргэжлээс Шалтгаалсан Өвчний Тэтгэвэр, Тэтгэмж, Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2015-01-30, Улаанбаатар15-ne-64
6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
2/¶3. Тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас 12 сар тутамд 1.5 хувиар бодож нэмэгдүүлэн тогтооно.
17 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
¶5. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг мэргэжлээс шалтгаалсан өвчний сувиллын үйлчилгээнд хамруулах журмыг нийгмийн даатгалын төв байгууллага батална.
Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.