huuli-nemelt
Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Ажилгүйдлийн Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Сангаас Олгох Ажилгүйдлийн Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2015-01-30, Улаанбаатар15-ne-65
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
¶3. Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 14 хоногийн дотор гэсний дараа , хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор гэж, 7 дугаар зүйлийн “2” гэсний дараа “хүртэлх” гэж тус тус нэмсүгэй.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶4 дүгээр зүйл.Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацаа ¶1. Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 сар гэснийг 12 сар гэж, 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Засгийн газраас гэснийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос гэж тус тус өөрчилсүгэй.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.