huuli-nemelt
Газрын Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГазрын Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2015-02-12, Улаанбаатар15-ne-71
Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 11, 12 дахь заалт нэмсүгэй:
¶11/ худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувиар;
¶12/ чөлөөт бүсэд эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтэц болон үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, түүний салбарыг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний 10 жилд 100 хувиар.
Энэ хуулийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.