huuli-nemelt
Хот Байгуулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХот Байгуулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2015-02-12, Улаанбаатар15-ne-75
Хот байгуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.1.7 дахь заалт нэмсүгэй:
¶6.1.7. чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах.
Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶5.1.4. чөлөөт бүсийн хилийн цэсийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах.
Энэ хуулийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.