Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-02-12, Улаанбаатар15-ne-77

1 дугаар зүйл.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

4.3.

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг даргын санал, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.