Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Тамхины Хяналтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Тамхины Хяналтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Тамхины Хяналтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-02-12, Улаанбаатар15-ne-78

1 дугаар зүйл.

Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

7.3.

Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.