huuli-nemelt
Хилийн Боомтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХилийн Боомтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2015-02-12, Улаанбаатар15-ne-79
Хилийн боомтын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶7.4. Чөлөөт бүсийн газар нь боомтын газар нутагт хамаарахгүй.
Хилийн боомтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶7.3. Хилийн боомтын бүс нутагт чөлөөт бүс байгуулж болох бөгөөд түүнтэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
Энэ хуулийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.