Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-02-13, Улаанбаатар15-ne-82

1 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.16 дахь заалт, мөн зүйлийн 11.3 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.3, 21.1.4 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.4-27.1.6 дахь заалтын “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн” гэснийг, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.1.20 дахь заалтын цацраг идэвхт болон гэснийг тус тус хассугай.

2 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр баталсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.