huuli-nemelt
Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2015-02-18, Улаанбаатар15-ne-87
3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэг:
2/¶3.5. Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргаас үнэт цаас гаргах, арилжаалахтай холбогдсон харилцааг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу зохицуулна.
12 дугаар зүйлийн 12.11 дэх хэсэг:
¶12.11. Энэ хуулийн 12.1-12.10 дахь хэсэг нь Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргаас үнэт цаас гаргах, үнэт цаасны зах зээлд худалдахад хамаарахгүй.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11 дэх хэсгийн Нийтэд гэснийг Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргаас гаргасан үнэт цааснаас бусад нийтэд гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн Үнэт цаас гэснийг Хуульд өөрөөр заагаагүй бол үнэт цаас гэж тус тус өөрчилсүгэй.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.15.1 дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.