Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Концессын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Концессын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Концессын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2015-02-18, Улаанбаатар15-ne-93

1 дугаар зүйл.

Концессын тухай хуулийн 30 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 30.6, 30.7 дахь хэсэг нэмсүгэй:

30.6.

Концессын гэрээний дагуу төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, эсхүл төлбөр төлөх тохиолдолд Төсвийн тухай хуулийн 30.4-т заасны дагуу уг дэмжлэг, төлбөрийн эх үүсвэрийг төсөвт тусгасан байна.

30.7.

Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөл бүхий концессын гэрээ байгуулахад Өрийн удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг удирдлага болгоно.

2 дугаар зүйл.

Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Төсвийн тухай, гэсний дараа Өрийн удирдлагын тухай, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.