Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Шүүхийн Захиргааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Шүүхийн Захиргааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Шүүхийн Захиргааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-05-14, Улаанбаатар15-ne-99

1 дугаар зүйл.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

23.7.

Энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна.

2 дугаар зүйл.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын , шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.