huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-05-29, Улаанбаатар15-ne-104
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, 43.6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶43.5. “Хууль тогтоомжийн эмхэтгэл”-д хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүрэн эхээр нь нийтэлнэ.
¶43.6. “Хууль тогтоомжийн эмхэтгэл”-ийг хэвлэн нийтлэх ажлыг Тамгын газар хариуцна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсгийн “Төрийн мэдээлэл” эмхтгэлд гэснийг “Хууль тогтоомжийн эмхэтгэл”-д гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хууль тогтоомжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.