Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-06-18, Улаанбаатар15-ne-113

1 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 91.8, 91.9 дэх хэсэг нэмсүгэй:

91.8.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг хүүгийн түвшин нь арилжааны банкны тухайн жилийн хадгаламжийн хүүгийн түвшнээс багагүй байх санхүүгийн хэрэгсэлд байршуулна.

91.9.

Энэ хуулийн 91.7, 91.8 дахь хэсгийн хэрэгжилтийг Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тусгаж Улсын Их Хуралд танилцуулна.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.6 дахь хэсгийн Монголбанкин дахь төрийн сангийн гэснийг Төрийн сангийн нэгдсэн дансны гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсгийн , Монголбанк хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр Монголбанк гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.