Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Банкны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Банкны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Банкны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-06-19, Улаанбаатар15-ne-115

1 дугаар зүйл.

Банкны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

37.1.

Банкны санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө.