huuli-nemelt
Даатгалын Мэргэжлийн Оролцогчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрДаатгалын Мэргэжлийн Оролцогчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-06-19, Улаанбаатар15-ne-117
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶16.4. Даатгалын мэргэжлийн оролцогчийн санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна.
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн 13 гэснийг 10 гэж тус тус өөрчилсүгэй.
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн , санхүүгийн тайлангийн агуулга, хэлбэр гэснийг хассугай.
Энэ хуулийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө.