Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Банк Бус Санхүүгийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Банк Бус Санхүүгийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Банк Бус Санхүүгийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-06-19, Улаанбаатар15-ne-118

1 дугаар зүйл.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

15.1.

Банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө.