Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Хот Байгуулалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хот Байгуулалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хот Байгуулалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2015-06-26, Улаанбаатар15-ne-124

1 дугаар зүйл.
Хот байгуулалтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

3 дугаар зүйлийн 3.1.18 дахь заалт:

3.1.18.

“хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл” гэж Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4.1.11-д заасныг;

2/

11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалт:

11.1.9.

хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл;

3/

12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэг:

12.10.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20.1-д заасан шаардлагыг хангасан байна.

4/

21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх заалт:

21.1.4.

хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу хэрэгжүүлнэ.